Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ш.Цэрэндулам: Сургалтын төлбөр тогтоохдоо бодит өртөг зардал, нарийвчилсан тооцоон дээр үндэслэдэггүй

ШӨХТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ШӨХТГ-ын хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам: Их дээд сургуулиудад хяналт шалгалтын ажил хийлээ. Үнэ тогтоох асуудал дээр цаг хугацааны ялгаатай байсан. Үнэ тогтоож байгаа процессын хувьд сургууль бүрээсээ шалтгаалаад харилцан адилгүй байна. Эдгээр нь өрсөлдөөний тухай хуульд заасан үгсэн тохиролцож байгаа үйл ажиллагаа тухайн бүтээгдэхүүнд хэт өндөр үнэ тогтоож байгаа нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин сургалтын төлбөр тогтоохдоо бодит өртөг зардал тогтоосон нарийвчилсан тооцоон дээр үндэслэдэггүй юм байна гэсэн нөхцөл байдал тогтоогдлоо. Учир нь тухайн их дээд сургуулиуд 1999 оны Гэгээрлийн сайдын 147 дугаар тоотыг үндэслээд одоо хүртэл сургалтын төлбөрөө тогтоож байна. Энэнь эргээд тухайн 1999 оноос эхлээд 20 жил энэ процесс өөрчлөгдөөгүй байгаа учраас цаг үеийн шинжтэй, зах зээлтэйгээ нийцээгүй байгаа нь үүнийгээ яаралтай шинэчилэх нөхцөл байдал үүсч байгаа юм. Нөгөө талаас их дээд сургууль, коллежийн удирдлага захиргааны хувьд оюутнууддаа сургалтын төлбөрийн өөрчлөлтийн талаар хангалттай мэдээлэл өгдөггүй гэх асуудал тогтоогдсон. Хэрэглэгчийн эрхийн тухай хуульд хэрэглэгчийг тухайн бараа бүтээгдэхүүний талаар хангалттай мэдээлэл өгсөн байх ёстой гэсэн үндсэн эрх байгаа. Энэ эрхийг хангаагүй. Үүнтэй холбогдуулаад бид 10 дугаар сарын 15-ны өдөр их дээд сургуулиудад албан шаардлага өгсөн. Шаардлагад дараах асуудлуудыг заасан

  • Сургалтын төлбөрийг тогтоохдоо бодит байдалд тулгуурлан үндэслэн тогтоож бай.
  • Элсэлтийн бүртгэл эхлэхээс өмнө сургуулийн удирдах зөвлөлийг хуралдуулж, шинэ хичээлийн жилийн сургалтын төлбөрийг тогтоож бай.
  • Энэхүү тогтоосон сургалтын төлбөрийн мэдээллийг их дээд сургуульд элсэн орох босго онооны хамт олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгч бай гэсэн чиглэлүүдийг өгсөн.

Мөн БСШУСЯ-нд зөвлөмж хүргүүлсэн. Энэ зөвлөмжид их дээд сургууль, коллежийн төсөв зохиох, сургалтын төлбөр тогтоох аргачлал зааврыг шинэчилэн тогтоох. Энэ хүрээнд тодорхой арга хэмжээ авахыг үүрэг болгосон. Үүний дагуу улсын их дээд сургуулиудаас дараах хариу ирж байна. Тухайлбал МУИС: 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр МУИС-ын оюутнуудын асуудал шийдэл 2018 форумыг зохиож, МУИС-ын төлөөлөн удирдах зөвлөл, МУИС-ын захиргаа, МУИС-ын оюутны холбоо, оюутан конгресс гурван талт хэлэлцээр хийлээ. Энэхүү гэрээгээр сургалтын төлбөрийг нэмэх шаардлага үүсвэл үндэслэл болон төсвийн тодотголыг МУИС-ын оюутны холбоо, оюутан конгрессоор дамжуулан нийт оюутнуудтай санал асуулга явуулан үр дүнтэй шийдвэрлэх үүргийг МУИС-ын ТУЗ зарцуулж байгаа нэгж төсөв бүрийг нийт оюутан бүрт ойлгомжтой дэлгэрэнгүй мөн шилэн дансны хуулиар дэлгэрэнгүй хүлээн авч, цаг тухай бүрт нь албан ёсны тайлбар өгөхийг МУИС-ын захиргаа тус тус хүлээлээ. Мөн МУИС-ын төсвийн тооцооны журмыг цаг үеийн шаардлагад нийцүүлэн бодит өртөг зардлыг тооцдог болох чиглэл өгөн шинэчилэхээр ажиллаж байна гэсэн хариу албан бичиг ирсэн. Мөн ШУТИС, АШУҮИС гэх мэтчилэнгээр хариу бичгүүд ирүүлсэн байна. Ийм учир ирэх жилээс төлбөр тооцоотой холбоотой асуудлууд нэг талаасаа цэгцрэх нь ээ гэж үзэж байна.

Дараагийн хяналт шалгалтын ажил бол зар сурталчилгааны тухай хуультай холбоотой хяналт шалгалтын ажил байгаа. Энэ ажил зөвхөн нэр дурдсан байгууллага аж ахуй нэгж байгууллагын тухайд биш олон нийт хэрэглэгч, цахимаар бараа бүтээгдэхүүн худалдаж авч байгаа үйлчилгээ авч буй хүмүүст зориулсан хяналт шалгалтын ажил гэж ойлгож болно. ШӨХТГ-т хандаж Энканто ХХК-аас Ундрахспейс сайтад хуурамч, хууль бус эмийн зар сурталчилгаа түгээж байна гэсэн гомдол гаргасан. Энэ гомдлын дагуу зөрчлийн хэрэг нээсэн. Түүний дагуу дараах нөхцөл байдлыг тодорхойлсон. Эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл бэлтгэн түгээхдээ бусад олон нийтийн мэдээлэлд нийтлэгдсэн эрүүл мэндтэй холбоотой мэдээллүүдийг түүвэрлэн авч өөрчлөн найруулж, өөрсдийн сайтад тавьсан. Мэдээлийн эх сурвалжийг мэдээлдэггүй. Хэрэглэгч холбоо тогтооход шаардлагатай мэдээллийг байршуулаагүй зэрэг зөрчлүүд гарсан. Үүнтэй холбогдуулан зар сурталчилгааны тухай хуулийн 6.3-т зар сурталчилгаанд статистик мэдээ, судалгааны дүн баримтыг ашиглахдаа тухайн эх сурвалжийг заавал тусгасан байх ёстой гэсэн заалтыг зөрчсөн учир тухайн иргэн холбогдох аж ахуйн нэгж байгууллагад холбогдох хэрэгт хариуцлага тооцож ажилласан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *