Нийслэлийн I ээлжийн цэрэг татлага өчигдөр эхэлсэн бөгөөд маргааш дуусах юм.
Тодруулбал, өнөөдөр Сүхбаатар дүүргийн цэрэг татлагын товчооноос хугацаат цэргийн албаны зарлан дуудах авсан залуусын эцэг эх, ар гэрт цэрэг татлагын үйл ажиллагаатай танилцах арга хэмжээг зохион байгуулахаар болжээ.
Төвийн зургаан дүүрэг дэх цэрэг татлагын байрууд:
- Баянгол дүүрэгт 96 дугаар сургууль
- Баянзүрх дүүрэгт 14 дүгээр сургууль
- Сонгинохайрхан дүүрэгт 83 дугаар сургууль
- Хан-Уул дүүрэгт 34 дүгээр сургууль
- Чингэлтэй дүүрэгт 5 дугаар сургууль
- Сүхбаатар дүүрэгт 3 дугаар сургууль байна.
Цэрэг татлагын байранд очихдоо:
- Иргэний үнэмлэх
- Цэргийн үүрэгтний үнэмлэх
- Мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх
- Сургууль төгссөн бол диплом гэсэн бичиг баримтыг биедээ авч очих шаардлагатай.
Хугацаат цэргийн албанд татагдагч нь найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орох юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
One reply on “Нийслэлийн I ээлжийн цэрэг татлага хоёр дахь өдрөө үргэлжилж байна DNN.mn”
It’s really very difficult in this active life to listen news on TV,
thus I only use the web for that purpose, and obtain the most recent news.