Categories
гадаад мэдээ

Севол хөлгийг уснаас бүрэн гаргалаа

Гурав орчим жилийн өмнө далайд живсэн Севол хөлгийг уснаас гаргах ажиллагаа амжилттай боллоо. Севол хөлгийг өнгөрсөн Бямба гаригт тээвэрлэх ачааны хөлөг дээр байрлуулж чадсан байна. Одоо түүнийг хамгийн ойр Мокпо боомтод цаад тал нь 12 цаг зарцуулан хүргэх аж.

Хөлгийн ус, тосыг шавхах ажилд 2-3 хоног зарцуулах бол 87 км зайнд байгаа Мокпо боомтод хүрэхэд 12 цаг зарцуулах юм байна. Аюулгүй тээвэрлэхийн тулд боомтод хүрэх аялалын хурд цагт 10 км-ээс ихгүй байх ажээ.

Гурван жилийн өмнө болсон осолд 300 гаруй зорчигч амиа алдсаны ихэнх нь аялалаар явсан дунд сургуулийн сурагчид байсан юм. Тэднээс 9 зорчигчийн цогцос олдоогүй байгаа. 2014 оны дөрөвдүгээр сарын 16-нд болсон энэхүү осол нь Өмнөд Солонгосын далайн тээврийн түүхэнд хамгийн том гамшигт тооцогдож байгаа юм.

Севол хөлгийг боомтод хүргэсний дараа дотроос нь сураггүй болсон цогцоснуудыг эрэн хайх юм. Сураггүй бологсдын гэр бүлийнхэн хөлгийг гаргах ажиллагааны турш эрэг дээр найдвар тавин хүлээж байна.

Засгийн газраас 85 тэрбум вон зарцуулсан Севол хөлгийг уснаас гаргах ажиллагааг Хятадын төрийн өмчит Shanghai Salvage компанийн тэргүүлсэн консерциум гүйцэтгэж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *