Categories
мэдээ нийгэм

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг хорих 461 дүгээр анги руу авч явлаа DNN.mn

Зариг.мн сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийг өнөөдөр  Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс30 хоногийн хугацаатай баривчлах шийдвэр гаргасан.

Тэгвэл дөнгөж сая буюу 2023.12.04-ны 21:30 цагийн үед сэтгүүлч Н.Өнөрцэцэгт цагдан хориг шийдвэрийг танилцуулж,  “8 ишигний” гэх хэргээр хорих 461-р анги руу албадан авч явлаа.

Тодруулбал өнгөрсөн баасан гаригт Сонгинохайрхан дүүргийн шүүхэд Н.Өнөрцэцэгийг нэг сарын хугацаатай цагдан хориулах прокурорын саналын дагуу шүүх хуралдаж, татгалзаж шийдвэрлэсэн. Прокуророос шийдвэрийг эсэргүүцэж, Ерөнхий шүүгчид гомдол гаргасан байна. Уг гомдлын хурал сая дуусаж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг нэг сар цагдан хорих шийдвэр гаргажээ. Түүнийг хэд хэдэн үндэслэлээр шалгаж байгаа аж.

One reply on “Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг хорих 461 дүгээр анги руу авч явлаа DNN.mn”

duugarsan bolgoniig Horino geed muslin communistuudiin zan, ooo ene communistuudiig dahin bav songooroi. tednees salah gantshan arga l songuuli shvv

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *