Categories
мэдээ нийгэм

“Сэтгүүлч Батдорж” сангаас уралдаан зарлалаа || DNN.mn

Монгол Улсад сэтгүүл зүйн салбар үүсч хөгжсөний 109 жилийн ой өнөөдөр тохиож байна. Сэтгүүлзүйн салбарт өөрийн зам мөрийг үлдээсэн телевизийн шилдэг сэтгүүлч М.Батдорж агсны нэрэмжит сэтгүүл зүйн салбарын оюутан сурагчдын дунд зарлагддаг уламжлалт уралдаан ес дэх жилдээ зарлагдлаа. Уралдааны шалгаруулалт хоёр үе шаттайгаар зохион байгуулагдана. Эхний шатанд эссэ бичих бөгөөд шалгуурт тэнцсэн тохиолдолд телевизийн сурвалжилга бэлтгэх юм. Нэгдүгээр шатны эссэ бичлэг “Усны үнэ цэн” сэдэвтэй байх бөгөөд 500-гаас дээш үгтэй байх шалгуурыг тавьжээ. Харин хоёрдугаар шатанд шалгарсан оюутнууд гурав хүртэлх минутад багтааж үйл явдлын бус чөлөөт сэдвээр телевизийн сурвалжилга бэлтгэнэ. Энэхүү уралдаанд бүтээлээрээ шалгарч тэргүүн байр эзэлсэн оюутны бүтэн жилийн сургалтын төлбөрийг “Сэтгүүлч Батдорж” сангаас олгодог. Мөн тусгай байрт таван оюутан шалгаруулж, мөнгөн урамшуулал олгох аж. Уралдаанд сэтгүүл зүйн хоёр, гуравдугаар дамжааны оюутнууд оролцох бөгөөд эссэг batdorj_found@yahoo.com хаягаар гуравдугаар сарын 20-н хүртэл хүлээн авна.

No description available.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *