“Өнгөт өдөр” урлагаар анагаах сургалт СЭМҮТ-д анх удаа болж байна.
Арт тeрапи сэтгэл зүйн сөрөг илрэлүүдийг буруулж, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж өгдөг. Өөрөөр хэлбэл сэтгэл гутрал, донтолт зэрэг эмгэгийг даван туулах шалгарсан эмийн бус эмчилгээ гэдгийг АНУ эмч, мэргэжилтнүүд хэлэв. Тус төвөөр хэвтэн эмчлүүлэгчид болон үйлчлүүлэгч, эмч ажилчид сэтгэл зүйч зэрэг 50 гаруй хүн хамрагдаж байгаа юм. Уг сургалт манай улсад 2 дахь жилдээ хэрэгжиж байна.