Categories
мэдээ нийгэм

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэг, нөхөн төлбөрийг тогтоодог болно || DNN.mn

Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас УИХ-ын даргад өргөн барьсан.Уг төслийг шүүх шинжилгээ хийх, хүрээлэн байгаа орчны хохирол болон сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэг, нөхөн төлбөрийг тогтоох, шүүх шинжилгээ хийх эрх олгох үндэслэл, журам, шүүх шинжилгээний байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, алба хаагчийн эрх зүйн байдлыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор боловсруулжээ.

Тухайлбал, шинжилгээний байгууллагаас гадуур хийх шинжилгээний хугацааг шүүх, прокурор, мөрдөн байцаагч, мэргэжлийн хяналтын улсын байцаагч сунгахаар зохицуулсан. Шинжилгээний адилтгал, мэдээллийн сан, түүний төрөл, ашиглалт, хамгаалалттай холбоотой харилцааг нарийвчлан тодорхойлж, шүүх шинжилгээний байгууллагаас бусад шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр шинжилгээ хийхтэй холбоотой зохицуулалтыг нарийвчлан тусгасан аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *