Categories
мэдээ цаг-үе

Сэтгэлзүйчийн 15 жилийн турш ажигласан 15 чухал зөвлөгөө

Сэтгэл зүйн зөвлөгөөний 15 жилийн туршид ажигласан тэмдэглэсэн зүйлээ эргэн харахад:
Хүнийг зовоож тарчлаах сэтгэл зүй бол “төрөлхийн бус” юм.
Түүнийг хүн харж сонсож мэдэрч сурч авдаг.
Сурсан зүйлээ хэзээ нэгэнт цагт ямар нэг хүн юм уу, обьектод гаргадаг. Тиймээс хүчирхийлэл, алаан хядаан, цус нөж бүү үзүүл гэдэг. Монголчууд хонь муулахдаа хүртэл хүүхдэд бүү үзүүл гэсэн уламжлалтай.
Харин бид “Энэ балиар юм хүүхдээ зодож гэнэ нүдэж гэнэ хүчирхийлж гэнэ” гэж хүүхдийнхээ хажууд ярьдаг.
Утсаараа “Энэ хар даа, хүүхдээ зодчихжээ” гэж өөрийн хүүхэддээ цаг гаргахгүй бусдыг шүүхэд хамаг цаг, амьдралаа зориулдаг.
Харин энэ хооронд таны хүүхэд хохирч, хайрлагдахгүй үлдэж байгааг анзаардаг ч үгүй.
Хүчирхийлэл үйлдээд байгаа хүн гэнэт тэнгэрээс “Терминатор” шиг унаад ирдэггүй. Харин бидний дунд амьдарч амьсгалж хөгжиж өсөж байдаг.
“Паа, пүү” гэх хэрэггүй энэ бол бидний өдөр бүр үйлддэг үг үйлдлийн үр дүн юм.
Та,
1. Хоорондоо орилж хашгирч хэрэлддэг.

2. Нэгнийхээ хэлснийг үгүйсгэж нэгнээсээ өмөөрдөг бол,

3. Хүүхдийнхээ хэлсэн зүйлийг нь анхаарч сонсдоггүй бол

4. Асуултанд нь үнэн зөв, логиктой хариулдаггүй бол,

5. Асуудлыг нь шийдэхдээ зодож шийтгэдэг бол,

6. Танай гэрийн wifi байнга асаалттай байдаг бол,

7. Хүүхдээ тэвэрч үнсдэггүй, илдэггүй бол,

8. Хичээл гэрийн даалгаварын нь чанартай давтуулдаггүй бол,

9. Илчлэг тэжээллэг хоол, өдрийн шингэн зүйлийн сайн өгдөггүй бол

10. Орой эрт унтуулдаггүй бол

11. Хамтдаа чанартай цаг гаргадаггүй бол

12. Дэргэд нь хүмүүсийг муулдаг бол

13. Насанд нь тохирсон үүрэг даалгавар оноодоггүй бол,

14. Хөдөлгөөн бага хийлгэдэг бол

15. Найз нөхдийг ойшоодоггүй бол таны хүүхэд ч гэсэн өөртөө итгэлгүй амьдралд хүсэлгүй тэмүүлэлгүй, таны өөрөө шүүмжлээд байдаг дарамтлагч, үл ойшоогч болоход ойр байна.
Хүүхэд бол цагаан цаас. Тиймээс бид цагаан цаасан дээр ямар өнгөөр бичих вэ гэдгээ өдөр бүр хором бүр бодож байх хэрэгтэй.
Таны үг, үйлдэл, эс үйлдлээс таны эргэн тойрон шууд хамааралтай.

Сэтгэл судлаач Б.Ууганцэцэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *