Categories
мэдээ нийгэм

​Сэргээгдэх эрчим хүчинд холбогдлоо

Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо, Хил хамгаалах ерөнхий газар, “Мобиком корпораци” ХХК хооронд байгуулсан “Монгол Улсын хилийн бүс нутгийн цахилгаан хангамжийг сайжруулахад хамтран ажиллах санамж бичиг”-ийн хүрээнд Хилийн 0294 дүгээр салбар 10 дугаар сарын 25-нд сэргээгдэх эрчим хүчинд холбогдож, цахилгааны эх үүсгэвэртэй болсон билээ. Тус ажлыг Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо, “Мобиком корпораци” ХХК, Сопоко ХХК, “Монхорус интернейшнл” ХХК-тай хамтран 45 сая төгрөгийн буцалтгүй тусламжаар Хилчдийн нийгмийн баталгааг хангах зорилтын хүрээнд хийгдэж, нээлтийн үйл ажиллагааг 11 дүгээр сарын 10-ны өдөр заставын байрлалд зохион байгууллаа.

Арга хэмжээнд ангийн захирагч, хурандаа Ж.Жамсрандорж, “Мобиком корпораци” ХХК-ийн Техник төлөвлөлтийн албаны ахлах инженер, эрчим хүчний менежер Х.Хаш-Эрдэнэ, Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Мягмардорж, ХХТХГ-д, орон нутгийн иргэд оролцлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *