Дорноговь аймгийн Цагдаагийн газарт 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “Тээврийн хэрэгслээ хулгайд алдлаа” гэсэн дуудлага мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад урьд нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байсан этгээд нь тээврийн хэрэгслийн эзэмшигчийг дэлгүүрт үйлчлүүлж байх хугацаанд асаалттай байсан тээврийн хэрэгслийг хулгайлан авч явсан нь тогтоогдсон байна.
Иймд иргэд та бүхэн дэлгүүр үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэх хугацаандаа тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг ханган, унтраах, түгжих үйлдлийг хийж байхыг анхааруулж байна.