Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Арван сартай хүүхэд цонхоор унаж, гэмтжээ DNN.mn

Цагдаагийн байгууллагад 2022 оны тавдугаар сарын 01-ний өдрийн 18:00-д “Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд байрлах хоёр давхар байшингийн цонхны хаалтны тор урагдаж 10 сартай хүүхэд унаж бэртэн ГССҮТ-д хүргэгдэн ирсэн байна” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу шалгахад арван сартай эрэгтэй хүүхэд цонхны тавцан дээр сууж байхдаа арагш тонгойх үед тор нь мултарч унаж гэмтсэн байжээ. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Иймд эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн эрсдэл хаана ч байгааг тооцож, анхаарал, хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *