Categories
мэдээ спорт

Сербийн алдарт теннисчин ялагдал хүлээлээ

“Рио-2016” олимпийн талбайн теннисний төрөлд дэлхийн шилдэг теннисчид өрсөлдөж байна. Зарим тамирчид эрхээ авсан хэдий ч “Зика” вирусын улмаас оролцож чадахгүй гэдгээ мэдэгдсэн. Гэвч дэлхийн чансааг тэргүүлэгч Сербийн алдарт тамирчин Новак Жокович, “Лондон-2012” олимпийн аварга Их Британы тамирчин Энди Муррей, олимпийн гурван алтан медальт АНУ-ын алдарт тамирчин Серена Уильямс нарын дэлхийн шилдгүүд оролцсон сонирхолтой тэмцээн болж байна.

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд дэлхийн чансааг тэргүүлэгч, олимпийн хүрэл медальт Сербийн тамирчин Новак Жокович эхний тойрогт Аргентиний тамирчин Хуан дел Мартинтай оноолт таарсан. Энэхүү тоглолтод Хуан дел Мартин өрсөлдөгчөө хоёр үеийн турш 7:6/7:4/, 7:6/7:2/-өөр хожиж, шөвгийн 31-т үлдлээ.

Б. Эрдэнэ-Очир

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *