Categories
мэдээ нийгэм

Сэнтрал Экспресс Си Ви Эс ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зар

Сэнтрал Экспресс Си Ви Эс ХХК (“Компани”)-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (“ТУЗ”)-ийн 2021 оны 11-р сарын 17-ны өдрийн 18 тоот тогтоолоор хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал (“Хурал”)-ыг 2021 оны 12-р сарын 28-ны өдрийн 10:00 цагт https://hural.cumongol.mn веб хаягаар Zoom платформ ашиглан цахим хэлбэрээр зохион байгуулах гэж байна.

Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн батална. Үүнд:

(а)Адилбиш овогтой Ганхуяг;

(б)Адилбиш овогтой Ганболд;

(в)Гансүх овогтой Бат-Эрдэнэ;

(г)Очирбат овогтой Батмөнх;

(д)Ганболд овогтой Чинзориг; болон

(е)Болдбаатар овогтой Бат-Эрдэнэ.

(а)Равжин овогтой Ганболд;

(б)Чулуун овогтой Мэргэн; болон

(в)Гари Стивен Биондо (Gary Stephen Biondo).

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг гаргах бүртгэлийн өдөр нь 2021 оны 12-р сарын 10-ны өдөр байна.

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн цахим бүртгэлийг 2021 оны 12-р сарын 15-ны өдрийн 10:00 цагаас эхлэн 2021 оны 12-р сарын 25-ны өдрийн 16:00 цаг хүртэл https://hural.cumongol.mn веб хаягаар хийж, санал өгөх нууц кодыг хувьцаа эзэмшигчдийн гар утсанд илгээнэ.

Хурлын санал хураалтыг https://hural.cumongol.mn веб хаягаар 2021 оны 12-р сарын 16-ны өдрийн 10:00 цагаас эхлэн 2021 оны 12-р сарын 26-ны өдрийн 16:00 цаг хүртэл урьдчилан цахимаар болон Хурлын үеэр цахимаар тус тус хүлээн авна.

Хурлаас гарах шийдвэрийн төсөл болон түүнтэй холбогдох баримт бичгийг Компанийн www.cumongol.mn вэбсайтаас харна уу.

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчид 2021 оны 12-р сарын 15–25-ны өдрийн (ажлын өдрүүдэд) 16:00–18:00 цагийн хооронд Монгол Улс, Улаанбаатар 14220, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, ЮНЕСКО-гийн гудамж 31, Далай Тауэр, 11-н давхарт хүрэлцэн ирж Хурал хуралдуулахтай холбоотой дор дурдсан баримт бичигтэй танилцах боломжтой. Үүнд:

  • Хурлыг зарлан хуралдуулах тухай Компанийн ТУЗ-ийн 2021 оны 11-р сарын 17-ны өдрийн 151021-18 тоот тогтоол,
  • Хурлын зар,
  • Хурлаас гарах шийдвэрийн төсөл,
  • Компанийн Дүрмийн төсөл,
  • ТУЗ-ийн гишүүд нэр дэвшигчдийн танилцуулга,
  • Хурлын саналын хуудас,
  • Хуралд оролцож санал өгөх заавар.

Хурал зохион байгуулах комиссын даргаар Компанийн Гүйцэтгэх захирал Г.Чинзориг, гишүүдээр ТУЗ-ийн нарийн бичгийн дарга Т.Гантулга, Бизнес хөгжлийн менежер Г.Батбаатар, Нягтлан бодох бүртгэлийн менежер Б.Ганзориг, Маркетингийн ахлах мэргэжилтэн Б.Ууганболд нар ажиллах бөгөөд Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчид Хуралд оролцож, санал өгөхтэй холбоотой мэдээллийг 2021 оны 12-р сарын 15–25-ны өдрийн (ажлын өдрүүдэд) 16:00–18:00 цагийн хооронд Хурал зохион байгуулах комиссоос 8610-6181, 8805-4321, 8810-3285 утсаар болон gantulga.t@cumongol.mn, batbaatar.g@cumongol.mn, ganzorig.b@cumongol.mn цахим шуудангаар авах боломжтой.

Сэнтрал Экспресс Си Ви Эс ХХК

Хурал зохион байгуулах комисс

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *