АНУ-ын “Мөрөөдлийн медалийн сан” (LDMF)-гаас 2018 оны чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдаа нийт 350 мянган ам.доллароор урамшуулжээ. Будапештийн дэвжээнд АНУ-ын чөлөөт бөхийн эрэгтэй бөхчүүд гурван алт, нэг мөнгө, гурван хүрэл, эмэгтэй бөхчүүд нэг алт, нэжгээд мөнгө, хоёр хүрэл, сонгомол бөхийн тамирчид нэг мөнгөн медаль хүртэж, нийт 350 мянган “ногоон” гардсан нь дэлхийн аваргын дээд амжилт. Сэм авгын бөхчүүд 2016 оны Риод 600 мянгыг хүртэж байсан нь олимпийн наадмын рекорд. “Мөрөөдлийн медаль сан” нь олимпийн наадмыг аваргыг 250, мөнгө 50, хүрэл 25, ДАШТ-ий эхний гурван байрыг 50, 25, 15 мянган ам.доллароор шагнадаг юм. “Лондон-2012” олимпийн наадмын аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга Жордан Барроуз замналынхаа турш нийт 480 мянган “ногоон” авснаар тэргүүлдэг бол “Рио-2016” олимпийн наадам болон дэлхийн хошой аварга Кайл Снайдер (375000 $), Хелен Марулис (365000 $), “Лондон-2012” олимпийн аварга Жейк Вернер (265000 $), дэлхийн дөрвөн удаагийн аварга Аделине Грей (180000 $) айрагддаг. Тус сан нь 2009 онд байгуулагдсан бөгөөд 10 жилийн хугацаанд 2.5 сая ам.долларыг бөхчүүдэд зарцуулжээ.