Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Нийслэлийн Засаг
даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Эрх
шилжүүлэх тухай” А/684 дугаар захирамж гаргалаа. Тус захирамжаар
нийслэлийн замын сангийн хөрөнгийн Магадлашгүй ажлын зардлаас 2015 онд
санхүүжих авто замын ажлын жагсаалтыг гаргаж, батлагдсан төсөл арга
хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг нийслэлийн Засаг даргаас
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга
Б.Бадралд шилжүүлж, нийслэлийн худалдан авах ажиллагааны мэргэжлийн
байгууллагын төлөөллийг оролцуулан холбогдох хууль, журамд нийцүүлэн
зохион байгуулахыг үүрэг болголоо.
Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын
Санхүү, төрийн сангийн хэлтэс , захиалагчийн хяналт тавьж ажиллахыг
нийслэлийн Авто замын газар, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг
нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж
ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.