Categories
мэдээ нийгэм

​ Сэлэнгийн түймрийн голомтоос зарим бие бүрэлдэхүүнийг буулгажээ

 Сэлэнгийн түймрийн голомтоос зарим бие бүрэлдэхүүнийг зурган илэрцүүд

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэг, Ерөө сумын дөрөв, Хүдэр сумын нэг, түймрийг бүрэн унтрааж, түймрийн голомтод ажиллаж байсан бие бүрэлдэхүүн, дайчлагдан ажиллаж байсан иргэдийг түймрийн голомтоос буулган тухай мэдээллийг аймгийн ОБГ-аас мэдээллээ.

Харин одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн Мандал суманд гурван түймэр асаж байгаа аж. Хүдэр сумын нэг, Мандал сумын нэг нийт хоёр түймрийг цурманд оруулан бүрэн унтраахаар ажилласаар байна. Энэхүү түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагаас 169 албан хаагч, 11 автомашин, Зэвсэгт хүчний анги, нэгтгэлээс 80 албан хаагч, дөрвөн автомашин, орон нутгаас 74 хүн, хоёр автомашин, Улаанбаатар төмөр замаас 20 алба хаагч, хоёр автомашин, нийт 343 хүн, 19 автомашин, техник хэрэгсэлтэй түймрийн голомтод үүрэг гүйцэтгэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *