Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймагт Эрүүл мэндийн төвийн 20 эмийн сан үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна.
Эрүүл мэндийн яамнаас эмийн эргэлтийн санг сумын эрүүл мэндийн төвд шилжүүлэн иргэдийг зайлшгүй шаардлагатай эмээр тасралтгүй ханган ажиллах тухай албан бичгийг аймгийн ИТХ-ын даргад ирүүлсэний дагуу дээрх асуудлыг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар авч хэлэлцжээ.
Ингээд “эмийн эргэлтийн санг эрүүл мэндийн төвийн харъяалалд шилжүүлэх тухай” 105 дугаар тогтоолыг гаргажээ. Тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар батлагдсан ажлын хэсэг 2015 оны 11 дүгээр сард аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байсан 20 эмийн сангийн үндсэн болон эргэлтийн хөрөнгөд тооллого хийж, эрүүл мэндийн төвийн харъяалалд нь шилжүүлэн өглөө.