Categories
мэдээ нийгэм

​Selena Gomez, BLACKPINK нар хамтарч шинэ уран бүтээл гаргана

Энэ наймдугаар сард BLACKPINK хамтлаг ямар нэг уран бүтээлчтэй хамтарсан дуу цацахаа мэдэгдсэн бөгөөд“MyDaily” мэдээллийн сайтаас уг уран бүтээлчийг Америкийн поп стар дуучин, жүжигчин SELENA GOMEZ хэмээн мэдээлжээ. Энэхүү цуу яриа хэдэн долоо хоногийн турш үргэлжилсний эцэст Селена өөрийн цахим хуудаснаа хамтрах болсноо зарласны дүнд үнэн болох нь батлагджээ. Тэдний хамтарсан шинэ дуу наймдугаар сарын 28-нд цацагдах юм.

Эргэн сануулахад Өмнөд Солонгосын К-поп хөгжмийн урсгалын өнөө цагийн том төлөөлөл болох “Blackpink” хамтлагийн шинэ дуу нээлтээ хийсэн даруйдаа есөн рекордын эзэн болсон. Тэдний шинээр гаргасан “How You Like That” бүтээлнээлтээ хийсэн даруйдаа “Youtube”-д хамгийн их хандалт авсан дуу, iTunes платформ дээр хамгийн их хандалт авсан охидын хамтлаг, Хятадын QQ хөгжмийн платформд хамгийн богино хугацаанд хоёр платинум сертификат хүртсэн Солонгос дуу, Өмнөд Солонгосын MelOn жагсаалтад нэг цагийн дотор хамгийн их хандалт авсан дуу, Шинэчлэгдсэн FLO хөгжмийн жагсаалтад нээлтээ хийсэн анхны К-поп дуу, 2020 онд MelOn хөгжмийн жагсаалтад 835 мянган хандалт авсан анхны дуу болжээ.

Харин Сэлэна Гомезийн хувьд өнгөрсөн сард Trevor Daniel-тай хамтран “Past Life” хэмээх дууг гаргасан нь Youtube дээр 15сая үзэгчдийн хүртээл болсон юм.

А.МӨНХНАРАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *