Categories
мэдээ нийгэм

Сэлбэ голоос 53 настай эрэгтэй хүний цогцос олджээ

Амралтын өдрүүдэд орсон борооны улмаас гол мөрний түвшин нэмэгдэж Сэлбийн гол орчим үерлэсний улмаас нэг хүн гол руу унаж амь эрсэдсэн хэрэг гарчээ.

Хэргийг тодруулбал, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд Сэлбэ голд эрэгтэй хүний цогцос байгаа тухай дуудлага өчигдөр /2019.06.16/ Нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу Аврах ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж нэр хаяг тодорхойгүй /50 орчим насны, эрэгтэй/ хүний цогцсыг цагдаагийн байгууллагын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлсэн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *