Categories
мэдээ нийгэм цаг-үе

СЕХ: Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн зургаан зөрчлийг шалгаж байна

Сонгуулийн ерөнхий хорооноос нөхөн сонгуулийн ирцийн 13.00 цагийн мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр СЕХ-ны Хууль эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ дараах мэдээллийг өгсөн юм.

Тэрээр “Санал хураалттай холбоотой зөрчил, гомдол илэрсэн үү” гэх сэтгүүлчийн асуултад “Цагдаагийн ерөнхий газраас авсан мэдээллээр сонгуулийн сурталчилгаа үргэлжилсэн 21 хоногийн хугацаанд сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн асуудлаар 46 гомдол мэдээлэл ирсэн байна. Үүнээс зургаан зөрчилд шалгалт хийж байна. Гомдлын ихэнх нь зурагт самбар устгасан, гэмтээсэн, алга болсон гэх асуудлаар байгаа юм.

Цагдаагийн байгууллагаас сонгууль зохион байгуулах өдрийн хамгаалалт, санал авах байрны гаднах орчны хамгаалалтад шуурхай ажлын хэсгийг гарган ажиллаж байгаа. Одоогийн байдлаар СЕХ-д зөрчил, гомдолтой холбоотой мэдээлэл ирээгүй байна” хэмээн хариулав.

Тэрээр мөн хэсгийн хороонд болж буй үйл явцыг шууд харж байгаа. Тиймээс асуудлыг тухай бүрд нь шийдвэрлэх боломжтой гэдгийг онцолсон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *