Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвсэлүүдийн хүсэлтийг хүлээн авч дууслаа. Хуульд зааснаар нам эвсэлүүд дөрөвдүгээр сарын 25-ны дотор хүсэлтээ гаргах учиртай байсан. Сонгуулийн ерөнхий хороонд нийт 15 нам, 4 эвсэл УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан баримт бичгийг хүлээлгэн өгчээ. Сонгуулийн ерөнхий хороо баримт бичгийг нягтлан шалгаад 4 дүгээр сарын 29-ний дотор сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргана. СЕХ-нд сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн нам эвслүүд:
- Эх Орончдын Нэгдсэн нам
- Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч нам
- Их Эв нам
- Зон Олны нам
- Дэлхийн Монголчууд нам
- Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл /Монгол Консерватив нам, Монголын Хүний Төлөө нам/
- Ардчилсан нам
- Ард Түмнээ Хайрлая нам
- Ард Түмний нам
- Хөгжлийн Хөтөлбөр нам
- Та бидний эвсэл /Монгол Ардын Хувьсгалт нам, Иргэний Зориг Ногоон нам, Монголын Уламжлалын Нэгдсэн нам/
- Монголын Ногоон нам
- Монгол Ардын нам
- Шинэ эвсэл /Шударга Иргэдийн нэгдсэн эвсэл нам, Бүгд Найрамдах нам, Үнэн ба Зөв нам, Монгол Үндэсний Ардчилсан нам/
- Эх орон нам
- Ардчилал шинэчлэлийн нам
- Зөв хүн электорат/Хөдөлмөрийн Үндэсний нам, Монголын Социал Демократ нам, Зүй ёс нам/
- Ард Түмний Олонхийн Засаглал нам
- Гэр хороолол хөгжлийн нам