Categories
мэдээ улс-төр

СЕХ: 21:00 цагийн байдлаар ирц 52 хувьтай байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн ирцийн мэдээг хүргэж байна. 21:00 цагийн байдлаар улсын хэмжээнд ирц 52 хувьтай байна. 1.060.118 хүн саналаа өгчээ.


19:00 цагийн байдлаар улсын хэмжээнд сонгуулийн ирц 47.10 хувьтай буюу 959.588 сонгогч саналаа өгсөн байна. Сонгуулийн ирц одоогоор 50 хувь буюу ирцийн босго даваагүй байна.

Сонгогчдыг насны бүлгээр авч үзвэл:

  • 18-19 нас: 46.03 хувь
  • 20-24 нас: 34.84 хувь
  • 25-29 нас: 36.14 хувь
  • 30-34 нас: 42.45 хувь
  • 35-39 нас : 46.95 хувь
  • 40-44 нас: 50.31 хувь
  • 45-49 нас: 53.51 хувь
  • 50-54 нас: 57.13 хувь
  • 55-59 нас: 62.47 хувь
  • 60-64 нас: 69.23 хувь
  • 65-69 нас: 73.44 хувь
  • 70-аас дээш насныхны 71.02 хувь нь саналаа өгчээ.

Хуулиараа Ерөнхийлөгчийн сонгууль хоёр шаттай байдаг. Эхний санал хураалтаар аль нэг нэр дэвшигч олонхийн санал авч чадаагүй бол хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг хоёр дахь шатанд үлдээнэ.

Хуулиараа СЕХ 14 хоногийн дотор шийдвэр гаргаж санал хураалтыг зохион байгуулна. Хоёр дахь шатанд гарах зардлыг улсын төсвийн нөөцийн хөрөнгөөс зарцуулах хуультай. Хэрэв хоёр дахь шатны сонгууль явагдвал 8 орчим тэрбум төгрөг зарцуулагдана гэсэн тооцоо судалгаа гарсан. Энэ удаагийн сонгуулийн нийт батлагдсан төсөв 26.9 тэрбум төгрөг.

Сонгогчдын нэрсийн жагсаалтад нийт 2.151.329 сонгогч бүртгэгдсэн. Үүнээс үндсэн сонгогч нь 2 сая 40 мянга. Түр хасав тэмдэглэгээтэй нь 109668 сонгогч байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *