Categories
гадаад мэдээ

Сармагчны цэцэг өвчний 6000 гаруй тохиолдол илэрчээ DNN.mn

Дэлхийн 58 улс оронд сармагчны цэцэг өвчний 6000 гаруй тохиолдол илрээд байгаагаас 80 гаруй хувь нь Европт бүртгэгдсэн талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээллээ.

ДЭМБ сармагчны цэцэг өвний тархалттай холбогдуулан олон улсын хэмжээнд онцгой байдал зарлах эсэх асуудлыг энэ сарын сүүлээр хэлэлцэх төлөвтэй байна гэж тус байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус цахим хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.

Дэлхий даяарх халдварын цар хүрээ, тархалтад миний бие санаа зовнисоор байна гэж тэрбээр хэлээд, тандалт судалгааны ажил хангалтгүй явагдаж байгаагийн улмаас олон тохиолдол албан ёсны тоон мэдээлэлд тусгагдахгүй байгааг сануулсан байна.

“Африкт эндемик болсон уг вирусээр халдварласан тохиолдолд ихэвчлэн хөнгөн, томуутай төстэй байдлаар өвчилдөг боловч арьс салст гэмтдэг. Халдвар энэ оны тавдугаар сараас эндемик бус улс орнуудад бүртгэгдэж эхэлсэн юм.

ДЭМБ-ын Европын бүсийн асуудал хариуцсан дарга, доктор Ханс Клюгийн мэдээлснээр, халдварын тохиолдлуудын дийлэнх нь 21-40 насны эрэгтэйчүүд байгаагийн дийлэнх нь ижил хүйстэн эрчүүд байна.

Гэхдээ гэр бүлийн гишүүд, эсрэг хүйстэндээ татагддаг хүмүүсийн дунд, мөн бэлгийн бус хавьтлын замаар, хүүхдүүдийн дунд халдвар дамжсан цөөн тооны тохиолдол байгааг тэрбээр нэмж хэлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *