Аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан жуулчдад зориулсан олон арга хэмжээ зохион байгуулагдаж байгаагийн нэг нь “Сарлагийн наадам” юм. Жил бүр зохиогддог тус наадам Баянхонгор аймгийн Шаргалжуут тосгоны “Хадаагийн булаг” гэдэг газар энэ сарын 27-ны өдөр буюу өнөөдөр болно.
Наадмын хүрээнд хүчит бөхийн барилдаан, ихэр тугалын баяр, шилмэл бух шалгаруулах ёслол, сарлагийн сүү цагаан идээ бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, сарлагийн уралдаан зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах аж.