Баянхонгор аймгийн Шаргалжуут тосгоны ‘Хадаагийн булаг’ хэмээх газар сарлаг анх нутагшуулсан түүхэн домогт газар билээ. Энэхүү нутгийн ард иргэд уламжлалт баяр болох сарлагийн наадгайг долдугаар сарын 27-ны өдөр зохион байгуулахаар болжээ. Уг наадам энэ жил 11 дэх жилдээ зохион байгуулагдах юм байна.
Наадмын хөтөлбөр:
- Бөхийн барилдаан
- Хүүхдийн бөхийн барилдаан
- Ихэр тугалын баяр
- Шилмэл бух шалгаруулах ёслол
- Сарлагийн сүү цагаан идээ бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа
- Сарлагийн уралдаан зэрэг үйл ажиллагаа зохион байгуулагдахаар хөтөлбөрт тусгагджээ.