Германы “Vodafone” үүрэн телефоны оператор компани Финландын “Nokia” компанитай хамтран ирэх онд саран дээр анхны 4G сүлжээг байгуулна хэмээн “USA Today” сонин мэдээлжээ.
Тус сонины мэдээлснээр, одоогоор уг сүлжээний төхөөрөмжийн бүрэлдэхүүн хэсгүүдийг боловсруулж байгаа аж. Тус төхөөрөмж нь 1 кг хүрэхгүй жинтэй бөгөөд урьд өмнө бүтээж байсан төхөөрөмжүүдээс хамгийн хөнгөн жинтэй нь болох аж. Америкийн “SpaceX” компанийн “Falcon 9” зөөгч пуужинг ашиглан тус төхөөрөмжийг сарны гадаргуу дээр байрлуулах аж.
4G сүлжээг саран дээр байгуулах нь сарнаас эх дэлхийд дүрс бичлэг болон бусад мэдээллийг дамжуулахад шаардлагатай юм. Мөн “Audi” компанийн сарнаа явагч 2 аппаратын хоорондын холбоог хангах аж.