Categories
мэдээ нийгэм

Сар шинийн өргөтгөсөн худалдаа маргааш дуусна

Хэт төвлөрлийг сааруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хэд хэдэн байршилд Цагаан сарын үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран сар шинийн баярыг угтаж Чингисийн талбайд “Цагаан сар-2015” өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа маргааш буюу хоёрдугаар сарын 15-ны ням гарагт дуусна.

Өргөтгөсөн худалдаанд “Арьс шир үйлдвэрлэлийн холбоо”, “Ноос ноолуурын холбоо”, “Алтан жолоо” групп, АПУ ХК, “Сүү” ХК, “Талх чихэр” ХК, “Өгөөж чихэр боов” ХК, “Алтан тариа” ХК, “Оргио” ХХК, “Саян-Уул” ХХК, “Мах маркет” ХХК, “Мах импекс” ХХК, “Миш маш” ХХК, “Тэсо” ХХК, “Траст трейд” ХХК, “Хүнс комплекс” ХХК, “Очир дагинас” ХХК, “Грийн сити” ХХК, “Best shoes” ХХК, “Чансаа” гутлын дэлгүүр, “Эксклюзив” ХХК, “Старри Скай” ХХК гэх мэт компаниуд оролцож байна. Энэхүү өргөтгөсөн худалдааны үеэр иргэд арьс шир ноос ноолуулаар хийсэн бараа бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, цагаан идээ, гурил, даршилсан ногоо, цагаан сараар гоёх гутал, хувцсаа үйлдвэрийн үнээр худалдан авах боломжтой. Уг худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид түлхүү оролцож байгаа бөгөөд бусад худалдааны төвүүдээс хямд үнэтэй байгааг худалдагчид хэлж байв. Тухайлбал, ааруул нэг кг нь 8000 төгрөг, савхин бээлий бөөний үнэ нь 9000 төгрөг, ноосон бээлий, ороолт 5000- 6000 төгрөг, чацарганы шүүс 5000 төгрөг, нэг литр сүү 1500 төгрөг, 150 ширхэгээр ууталж савласан бууз 30.000 төгрөгөөр тус тус худалдаалж байна.

Мөн дүүрэг бүрт Сар шинийн үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна. Баянзүрх дүүрэгт “Скай” их дэлгүүрийн гадна талбай, Бөхийн өргөөний гадна талбай, “Тэнгэр” бөөний худалдааны төв, Сүхбаатар дүүрэгт “Цэрэндоржийн гудамж”-ны гадна талбай, Чингэлтэй дүүрэгт Тусгаар тогтнолын талбай, Урт цагааны зүүн талын гадна талбай, Баянгол дүүрэгт “Лион” тауэр, Хан-Уул дүүрэгт “Скай трейдинг” ХХК, “Номингийн тав трейд” ХХК, “Хоум плаза”-гийн дотор талбай, “Улаанбаатар импекс” ХХК, Сонгинохайрхан дүүрэгт “Силвер” худалдааны төв, “Сувдан” төвийн дотор талбайд тус тус зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаа энэ сарын 23-наас эхэлсэн бөгөөд сар шинийн баяр хүртэл үргэлжилнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *