Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс хариуцсан нутаг дэвсгэр буюу тус дүүргийн 1, 3 дугаар хороо Сансрын туннель орчмыг “Ногоон бүс” болгохоор иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран ажиллаж, Монгол Улсын стандарт MNS 6423:2019 теле хяналтын камерын ерөнхий шаардлагад нийцсэн үзүүлэлт бүхий хөдөлгөөнт 7, чиглэлийн 11 нийт 18 камерыг шинэ оны өмнөхөн шинээр суурилуулан ашиглалтад бүрэн оруулжээ.
Мөн Сансрын туннель орчимд байрлах орон сууцны хотхоны Хайрхан сууц өмчлөгчдийн холбоонд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлснээр өнгөрсөн онд 32 камерыг шинээр суурилуулсан байна. Ийнхүү хүний хөл хөдөлгөөн ихтэй тус газарт өмнө нь бүртгэгддэг байсан архидан согтуурахтай холбоотой, хүний эрүүл мэндийн эсрэг, дээрэм, хулгайн төрлийн гэмт хэрэг, зөрчлийн илрүүлэлт 40 хувиар нэмэгджээ.
Цаашид бусад хорооны эмзэг цэг байршлуудыг үе шаттай камержуулахаар төлөвлөж байна.
Өнгөрсөн сард Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт 60 настай, иргэнийг өсвөр насны хоёр хүүхэд зодож амь насыг хохироосон байж болзошгүй үйлдлийг шинээр суурилуулсан камерын тусламжтайгаар илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг ЦЕГ-аас мэдээлэв.
One reply on “Сансрын туннель орчмыг теле хяналтын камерын “Ногоон бүс” болгожээ DNN.mn”
Awesome blog! Do you have any recommendations for aspiring writers?
I’m hoping to start my own blog soon but I’m a little lost
on everything. Would you advise starting with a free platform like WordPress or go
for a paid option? There are so many options out there that I’m completely confused
.. Any tips? Kudos!