Categories
мэдээ улс-төр

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: 5 их наядын төлбөрийг ойрын дөрвөн сарын хугацаанд хийх асуудал тулгамдаж байгаа

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар зурган илэрцүүдУ.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын анхны өргөтгөсөн хуралдаан өчигдөр болох үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар улс орны төсөв мөнгөтэй холбоотой хэд хэдэн анхаарал татсан тоо хэлсэн юм.

Тэрбээр хэлэхдээ “Нийт гарах ёстой зардлын 70 хувь нь санхүүжигдсэн, хүлээгдэж байгаа санхүүжилтийн хэмжээ 30 хувь байгаа. Нийтдээ гурван их наяд төгрөгийн санхүүжилт хийгдээгүй байгаа. Өнөөдрөөс эхлээд санхүү хөрөнгийн удирдлагыг оновчтой болгох замаар хүлээгдэж байгаа гүйцэтгэлүүдийг түргэн шуурхай гаргаж эхэлнэ.

Дараагийн асуудал бол 2018 оны нэгдүгээр сарын 5-нд “Чингис” бондын 500 сая доллар, 2018 оны гуравдугаар сард “Дим сам” бондын 166 сая доллар, нийлээд 660 гаруй сая долларын төлбөрийг яаралтай хийх юм. Ингээд үзвэл хүлээгдэж байгаа гурван их наяд дээр нэмээд, 660 сая доллар буюу нийт дүнгээрээ 5 их наядын төлбөрийг ойрын дөрвөн сарын хугацаанд хийх асуудал тулгамдаж байгаа. Үүнийг санхүү, хөрөнгийн удирдлагыг оновчтой болгох замаар бүгдпийг нь цаг хугацаанд нь хийж дуусгана гэдгийг хэлье.

Өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотойгоор Засгийн газрын бусад гишүүд авах арга хэмжээгээ ярьсан. 2017 оны төсвийн тодотгол дээр өвөлжилтийн бэлтгэлийг хангахад 93,4 тэрбум төгрөгийг тусгасан байгаа. Оны туршид үүсээд байгаа төсөвт байгууллагуудын өр, орон нутагт үүсээд байгаа өр болох 38,9 тэрбум төгрөгийг мөн төсөвт суулгаж өгсөн. Үүн дээр нэмээд Засгийн газрын нөөц хөрөнгийг 14 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх ажил хийж байгаа. Монгол Улсын Сангийн яамны зүгээс төсвийг цаг хугацаанд нь санхүүжүүлэх санхүү хөрөнгийн удирдлагыг эрс сайжруулахаар ажиллаж байгааг хэлье гэлээ.

Б.ЭГШИГЛЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *