Categories
мэдээ нийгэм

Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг Ховд аймагт ажиллажээ || DNN.mn

Ховд аймаг мэдээ | Ховд аймаг дахь улсын бүртгэлийн хэлтэс

Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэгээр ахлуулсан ажлын баг Ховд аймагт ажиллав.

Энэ хүрээнд Хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгасан тухайн орон нутагт хэрэгжүүлэх зорилтуудыг бодит хэрэгцээ, шаардлага тулгамдсан асуудалд нийцүүлэх үйл ажиллагааг орон нутагтаа хамтран хэрэгжүүлэх “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг үнэлэх, эрэмбэлэх сонгох аргачлал”-аар зааварчилгаа өгөх зэрэг чиглэлээр энэ сарын 25-ны өдөр сургалт зохион байгууллаа.

Сургалтад Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд аймгийн төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт санхүүжилтийн үйл ажиллагаанд оролцогч болон хариуцагч 70-аад төрийн албан хаагч хамрагдав.

Мөн тус ажлын багийнхан төсвийн хөрөнгө оруулалтаар Ховд аймагт хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний явц, гүйцэтгэлийг газар дээр нь очиж танилцан, заавар зөвлөмж өгөв.

Тухайлбал, Хүүхдийн 50 ортой эмнэлгийн барилгын засварын ажил, Спорт заал, Цэвэрлэх байгууламжийн ажлын явцтай танилцжээ.

Энэ үеэр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй барилгын гүйцэтгэгч тал болон барилгын ажлыг шалгаж, хүлээн авч байгаа мэргэжлийн байгууллагууд аль аль талдаа маш хариуцлагатай ажиллах шаардлагатай байгааг албаныхан онцоллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *