Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн оны ургацаас 2238.7 тонн улаанбуудайг төр худалдан аваад байна DNN.mn

Өнгөрсөн оны ургацаас зах зээлд борлуулагдаагүй, Үндэсний лавлагаа лаборатори болон Хөдөө аж ахуйг дэмжих сангийн холбогдох журам, стандартын шаардлагыг хангаж буй улаанбуудайг улс худалдан авч, нөөц бүрдүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар Хөдөө аж ахуйг дэмжих сан 2238.7 тонн улаанбуудайг худалдан аваад байна. Түүнчлэн үлдэгдэл буудайнаас 4.4 мянган тонныг үрэнд, 2.3 мянган тонныг малын тэжээлд, 2.7 мянган тонныг спиртийн үйлдвэрлэлд борлуулсан бол тариалан бүхий аж ахуйн нэгжүүдийн Хөдөө аж ахуйг дэмжих сангийн саванд хадгалуулж буй (борлуулагдаагүй) 4.8 мянган тонн, цэвэрлэгээ хийгдэж байгаа 9.6 мянган тонн буудай борлуулалтын шатандаа байгаа мэдээлэлтэй байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Хөдөө аж ахуйг дэмжих сангаас томилогдсон ажлын хэсэг Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг хангаж борлуулагдаагүй үлдэгдэл буудайг худалдан авах ажлыг эрчимжүүлэх зорилгоор Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймгийн бүс нутагт ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *