Categories
мэдээ нийгэм

“Санан дурсахуй” бааранд хариуцлага тооцохоор болжээ

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “Санан дурсахуй” баарны талаар гомдол, санал цагдаагийн байгууллагад иржээ. Тодруулбал, удаа дараа зөрчил дутагдал гаргаж, цаг хэтрүүлсэн, ард иргэдийн амгалан тайван байдал алдагдуулсан байна. Холбогдох албаныхан тус баарны үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Шалгалтаар зодоон болсон, хариуцсан менежер, зохион байгуулагч байхгүй, ариун цэвэр, цэвэрлэгээ үйлчилгээ маш муу, хоол үйлдвэрлэлийн өрөөний стандарт байхгүй зэрэг зөрчил дутагдал илэрсэн байна.Иймд мэргэжлийн байгууллагуудаас дүгнэлт гаргаж дараа дараагийн шаардлагатай арга хэмжээг авахаар болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *