Цагдаагийн байгууллага, алба хаагчид Цагдаагийн албаны тухай хууль, Сонгуулийн тухай хуульд заасан үүргийнхээ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийг хамгаалах, сонгуулийн санал авах байруудыг хамгаалалтад авах, сонгуулийн сурталчилгаатай холбоотой зөрчлүүдийн талаарх гомдол, мэдээллийг шалган ажиллаж байгаа аж. Тодруулбал, нийслэлд байрлах 403 сонгуулийн санал авах хэсгийн хороодын байрны аюулгүй байдал, хамгаалалтад 1002 алба хаагчаас хоногт 501 алба хаагч, орон нутагт байрлах 1580 санал авах байрны хамгаалалтад 1801 алба хаагч, нийт 1983 санал авах байрны хамгаалалтад 2803 алба хаагч тасралтгүй үүрэг гүйцэтгэн ажиллаж буй юм байна.
Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш 406 хэрэг, зөрчил, маргааныг шалгаж шийдвэрлэн ажиллажээ. Үүний 279 нь нийслэлд, 127 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Тэдгээрээс 64.5 хувь буюу 262-ийг нь шийдвэрлэсэн, 78-ыг шүүхэд шижлүүлж, үлдсэн 144 гомдлыг хуулийн хугацаанд шалган шийдвэрлэхээр ажиллаж байгаа аж.