Categories
гадаад мэдээ

“Самба хийхэд бэлэн үү?”

Бразилийн ард түмэн дэлхий дахиныг “Самба хийхэд бэлэн үү” гэж угтаж авлаа. Яагаад гэвэл Рио хот нь бүжгээрээ тэргүүлдэг юм. Олимпийн наадмын нээлтэд юуг оруулах вэ гэсэн санал асуулгад хамгийн их саналыг бүжиг авчээ. Өмнөд Америкт анх удаагаа болж буй энэ олимп нь далайн эрэг, бүжигт наадам, наран шарлагын газруудынхаа үзэсгэлэнг дэлхий дахинд нээж байна.

Риогийн олимпийн нээлт нь өндөр технологийг хэт их ашиглалгүй хийгдсэн нь дэлхийн телевиз үзэгчдийн хувьд сэтгэл өндөр байна. Гурван цагийн турш “Маракана” цэнгэлдэх хүрээлэнд үргэлжилж байгаа нээлтийн ажиллагааны гол агуулга нь Бразилийн түүх, соёл, итгэл найдварыг харуулжээ. Мөн зарим нэг ялалтыг ч үзүүлжээ. Учир нь 2009 онд Олимпийн эрх авахад Чикаго, Токио, Мадрид хотууд өрсөлдөж Рио ялалт байгуулж байсан. Тэгэхээр сонгогдоогүй хотуудын хэдэн арван сая хүн энэхүү агуу том спортын наадмыг гэрээсээ үзээд сууж байгаа.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *