Самар түүхээр явсан иргэд автомашины тэвшин дээр унтаж байхдаа угаартаж нас барсан хэрэг гарчээ.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тавдугаар багийн нутаг дэвсгэрт энэ оны дөрөвдүгээр сарын 12-ны 14:30 цагийн үед зургаан хүн угаартаж, нас барсан байдалтай олдсон талаарх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Хэргийг тодруулбал, тус багт оршин суух 22-46 насны Т, Г, Ү, О, Х, М нар нь тус багийн нутаг дэвсгэрт самарт явж байхдаа бүхээгтэй /битүү/ машины тэвшин дээр унтаж байгаад угаартаж нас барсан хэрэг гарчээ.
Хэргийг тус сумын цагдаагийн хэлтэс шалгаж байгааг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.