Categories
мэдээ нийгэм

Салют борлуулах зөвшөөрөлтэй хоёрхон компани бий

Нийслэлийн Онцгой байдлын газраас далд хэлбэрээр худалдан борлуулах үйлчилгээ эрхэлж байсан иргэд аж ахуй нэгжийн пиротехникийн хэрэгслийг хурааж авч устгалд оруулжээ.

Нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэглээний пиротехникийн хэрэгслийг худалдаалах, ашиглахыг НИТХ-ын тогтоолоор бүрэн хориглосон. Уул уурхайн яамнаас пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулах тусгай зөвшөөрөл олгодог бөгөөд Улсын хэмжээнд пиротехникийн хэрэгслийн тусгай зөвшөөрөл авсан “Очир ундраа”, “Протек” гэсэн хоёр компани бий.

Шаардлагатай тохиолдолд эдгээр албан ёсны зөвшөөрөлтэй компаниас пиротехникийн хэрэгслийг худалдан авч болох ба мэргэжлийн операторчноор буудуулах шаардлагатай гэдгийг Онцгой байдлын газраас анхаарууллаа. Ингэхдээ барилга байгууламж, битүү орчинд пиротехникийн хэрэгслийг ашиглахыг хориглодог гэдгийг санууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *