Categories
мэдээ нийгэм

​Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан болж байна

Энэ долоо хоногт товлогдсон шүүх хуралдаануудыг хойшлуулав

Салхитын мөнгөний ордтой холбоотой гэх хэрэгт холбогдсон шүүгч, цагдаа зэрэг нийт 15 хүнийг шүүх хурал өнөөдөр /2020.04.27/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09:30 цагт эхэлжээ. Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/ тусгай ангийн 22.5-1 хахууль өгөх, 22.4-2.4 хахууль авах, Эрүүгийн хуулийн 268.1 хээл хахууль авах, 269.1 хээл хахууль өгөхөд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Мөнгөншагай нарын 15 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өмнө нь хоёр удаа хойшлогдсон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *