Categories
мэдээ нийгэм

Сахалтай залуус хорт хавдрын эсрэг нэгдэнэ


Дэлхий нийтээр 2003 оноос эхлэн 11 дүгээр сарыг No shave november буюу сарын турш сахал үсээ хусахгүй арьсаа амраадаг сар болгон өнгөрүүлдэг. Мөн тухайн сард сахал хусах бүтээгдэхүүнд зарцуулдаг мөнгөө ХОРТ ХАВДРЫН ЭСРЭГ санд хандивладаг уламжлалтай.
Монголын сахалтай залуус нэгдэн хүүхдийн хорт хавдрын эсрэг санд тусламж үзүүлэх зорилгоор хоёрдахь жилдээ “No shave november”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Өдөрлөг энэ сарын 10-ны өдөр GandanView-д 19:00 цагаас эхлэх бөгөөд сахалтай сахалгүй хэнд ч нээлттэй. Сонирхуулахад өнгөрсөн жил манай эрчүүд “Монголын сахалтай залуус” ТББ байгуулж No shave November-ийг тохиолдуулан уулзалт зохион байгуулсан бөгөөд уг уулзалтанд 100 гаруй сахалтай залуус цугларсан билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *