Монгол Улсын төрөөс баримталж буй бодлогын хүрээнд 2023 он гэхэд үндэсний эрчим хүчний нийтүйлдвэрлэлийн 20 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангана гэсэн зорилтыг тавиад байгаа билээ. Энэ зорилттой нийцсэн Монгол Улсын гурав дахь салхин станц Дорноговь аймагт баригдах Сайншанд салхин паркийн төслийн нээлт энэ сарын 12-нд болжээ. Уг цахилгаан станц Улаанбаатар хотоос 460 км алслагдмал Дорноговь аймагт хийгдэж буй томоохон бүтээн байгуулалт гэдгээрээ онцлого. Уг цахилгаан станцыг 2018 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Тус салхин цахилгаан станцын ерөнхий гүйцэтгэгчээр Чайна Машинери Инженеринг Корпорейшин (CMEC) ажиллах бөгөөд Салхин паркийг барьж байгуулах 486 гаруй га газар нь дэд бүтэц өндөр хөгжсөн Сайншанд хотоос 5 км, Замын-Үүд боомтоос 250 км-т оршдог нь зам тээвэр болон дэд бүтцийн зардлыг ихээхэн хэмнэж буй онцлог давуу талтай талаар эх сурвалжууд мэдээллээ.
Энэхүү төсөл хэрэгжсэнээр Монгол Улсад 120 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт орж ирэхийн сацуу ногоон эдийн засаг, хүрээлэн буй орчны тогтвортой хөгжлийг бодит дэмжлэг болно хэмээн үзэж байгаа аж.