Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал цаг-үе

​Сайн мэдээ: “CORAL CENTER” ТӨВ ТҮРЭЭСИЙН ТӨЛБӨРӨӨ 100 ХУВЬ ЧӨЛӨӨЛЖ, ТҮРЭЭСЛЭГЧДЭЭ БАЯРЛУУЛЖЭЭ


“Баянгол” дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Coral center” худалдааны төв түрээсийн төлбөрөө 100 хувь чөлөөлж, түрээслэгчдээ баярлуулсан сайхан үйл явдлыг “Сайн мэдээ”-гээр онцолж байна.Энэ талаар тус төвийн зохион байгуулагч М.Батцэцэгээс тодрууллаа.


-Танай байгууллага хөл хорионы үеэр ажиллалаагүй хугацаан дахь түрээсийн төлбөрийг тооцохгүй байхаар шийдвэрлэсэн гэсэн, үнэн үү?

-Мэдээж ажиллаагүй хугацаанд орлого, борлуулалт байхгүй учир түрээс авах үндэслэл байхгүй. Тиймээс 11-р сарын түрээсийг зөвхөн ажилласан хоногоор тооцож, харин 12-р сарын түрээсийн зардлыг авахгүй байхаар зохицуулсан.


-Хөл хорио бизнесийн байгууллага тэр дундаа хувиараа хөдөлмөр эрхэлдэг түрээслэгчдийн хувьд хүндхэн ачаа болж байгаа.Түрээслэгчдийн тавьсан хүсэлтийн дагуу ийм шийдвэрт хүрсэн үү?

-Түрээслэгчдийн хүсэлтээр гэхээс илүү цагийн нөхцөл байдлыг үнэлээд манай удирдлагууд ингэж шийдсэн. Улсаас цахилгаан, дулаан, хэрэглээний төлбөрүүдийг Засгийн газраас тэглэсэн нь ч мөн том хөшүүрэг болж байна. Хатуу хөл хорио жижиг бизнес эрхлэгч, лангуу түрээслэгчдэд хамгийн хүндээр тусч байгаа. Тиймээс бид түрээслэгчдийнхээ ачаанаас бага ч болов хөнгөлөх үүднээс шударга шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзсэн. Бусад байгууллагууд ч гэсэн уян хатан хандаж байгаа болов уу гэж бодож байна.

-Нийт хичнээн түрээслэгчид худалдаа эрхэлдэг вэ?

-Одоогоор 60-70 гаруй түрээслэгч бий.

-Нэг метр квадратын үнэ ойролцоогоор хэдэн төгрөгийн ханштай байдаг вэ?

-Манай байгууллага ижил үйл ажиллагаа явуулдаг бусад газруудаас харьцангуй боломжийн үнийг түрээслэгчдэд санал болгодог. Нэг метр квадратын үнэ хамгийн ихдээ 29 мянган төгрөгийн үнэтэй байгаа. Нийт худалдааны төвийн хувьд гэвэл 6000 метр квадрат талбайд түрээсийн үйл ажиллагаа явуулдаг.

Coral center худалдааны төв үйл ажиллагаа явуулаад хэр удаж байна. Цаашид хөл хорио үргэлжилсээр байвал ажиллалаагүй хугацааны төлбөрийг авахгүйбайх шийдвэр хэвээрээ байх уу?

-2012 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд ийм нөхцөл байдалтай анх удаа тулгарч байгаа хэдий ч аль болох түрээслэгчдээ бодож уян хатан зохицуулахыг хичээж байна.Цаашид Засгийн газрын шийдвэр, цаг үеийн нөхцөл байдлыг харж, шийднэ.

Coral center худалдааны төвийн түрээслэгч Б.Намуун:

-“Coral center” худалдааны төвийн хувьд Цагаан сар, наадам, бүх нийтийн тэмдэглэлт баярууд болон өмнөх карантины үеэр ажиллалаагүй хоногийнхоо түрээсийг үргэлж хасаж боддог байсан. Манайх энд лангуу түрээслээд 4 жил болж байна. Нэг лангуун дээрээ нэмээд хорионы өмнөхөн нэг лангуу нэмж түрээслэчихсэн байсан. Манайх сард түрээсэндээ сая гаруй төгрөг төлдөг болохоор балрах нь гэж бодож байлаа. Түрээсийн мөнгөө төлөх хугацаа болоход холбогдохгүй байж байгаад оны өмнөхөн “манайх ажилласан 11 хоногийнхоо л түрээсийг авч байгаа. Гэхдээ үндсэн үнэнээсээ 20 хувь хямдруулж байгаа шүү” гэж мэдэгдсэн. Ажиллалаагүй үед түрээс нэхэгдэнэ гэдэг хамгийн увайгүй үйлдэл шүү дээ. Тиймээс хэцүү үед хүнлэг шийдвэр гаргаж буй “Coral center” төвийн хамт олонд талархаж байна.

Ч.БИНДЭРЪЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *