Өдрийн сонины архиваас…………..
Сар шинийн баярын өмнө “Тэргүүний тариаланч, малчин, фермер”-үүдийг шалгаруулахаар болжээ. Энэ бол уламжлалт арга хэмжээ. Тэрг үүний хүмүүсийг шалгаруулах журамд юу гэж заасан, журмын дагуу хэн, хэн тодрох нь одоогоор тодорхойгүй байна. Энэ бүү хэл тендер хүртэл бүрхэг байсаар байгаад сүүлд нь бөөн хэл ам болдог. Байгаль цаг уур таагүй болж байгаа энэ үед ямар малчныг тэргүүний гэх бол.
Дахиж ургамал ургахгүй болтол нь бэлчээр тахалдаг ямаан сүрэг өсгөдөг малчныг шалгаруулах уу. Хэрэв цаг үеийн байдлыг мэдэрч санхүү зах зээлийг ойлгодог хүн сэн бол сүргийнхээ бүтэц дэх ямаагаа цөөлж чанаржуулах байсан. Энэ нэг л биш болоод байгаа дохио ирэх өвөл хатуу зөөлөн болох тухай тандалтаас амархан ажиглагдаж байлаа. Одоо ноолуур, мал, мах шиг үнэгүйдэж байгаа таваар алга. 1970-аад онд Шинэ Зеланд улсын хонины аж ахуй яг ингэж дампуурч фермерүүд махаа далайд хаяж байсан гэдэг.
Монголчууд мах иддэг, иддэг гэхэд өдөрт нэг гуя барахгүй. Ийм зах зээлгүй илүүдэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж мянга мянган малтай болсон хүнийг тэргүүний гэхэд хэцүү боллоо. Түүний оронд хүмүүст чанартай бү- тээгдэхүүн нийлүүлж байгаль орчинд нөлөө багатай ажилласан тахиачин, гахайчин, зө- гийчин, тэмээчин нарыг түлх үү урамшуулбал ямар вэ? Газар тариалангийн хувьд тэнгэр тэтгэж өөрөө ургасан тарианд нь биш хавар цагийн шар усыг торгоон барьж нуур цөөрөм тогтоосон хүн байдаг бол түүнийг л урамшуулмаар байна. Гол горхи ээлж дараагаар ширгэж байгаа энэ үед хайран усыг үерлүүлээд алдчихалг үй авч үлдсэн бол тэрг үүний төдийгүй эх оронч хүнд тооцмоор байна. Фермерийн аргаар мал өсгөх, усалгаатай газар тариалантай болох хоё- рын ард хүний нөр их хө- дөлмөр байж таарна. Хүүхдээ сургуулиас нь гаргаж өдөржин хонин дээр орхиж дэглэдэг малчин бол өрнөдийн оронд гэмт хэрэгтэнд тооцогддог.
Ж.ГАНАА