Сэлэнгэ аймгийн удирдлагууд тус аймгийн нутаг дэвсгэрт орших “Сайханы хөтөл”-ийг аялал жуулчлалын цогцолбор болгохоор томоохон бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ.
Тодруулбал “Сайханы хөтөл” хүртэл 8 км хатуу хучилттай засмал зам шинээр тавьж, Монгол Улсад анх удаа 70 метрийн урт, 30 метрийн өндөр шилэн тавцантай гүүрийг “Сайханы хөтөл”-ийн хоёр өндөр хавцал дээгүүр барих ажил хийгдэх юм.
Үүнтэй холбогдуулан Сүхбаатар, “Сайханы хөтөл” чиглэлийн замыг түр хугацаагаар хааж байгааг Сэлэнгэ аймгийн ЗДТГ, “Сэлэнгэ Үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын зүгээс энэ чиглэлд аялах иргэд, жуулчдад анхаарууллаа.