Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сайдад нэр дэвшсэн дөрвөн хүнийг АТГ-аас ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзжээ

МАН-ын Удирдах зөвлөлөөс Засгийн газрын сайдад нэр дэвшсэн 15 хүнээс дөрвийг нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн байна. Тиймээс өнөөдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэдгээр дөрвөн хүний нэрийг татсан аж. Тодруулбал, Авлигатай тэмцэх газраас Засгийн газрын хэрэг эрхлэх газарт ирүүлсэн албан бичигт Ц.Анандбазар, Г.Өнөрболор, Д.Цэнгэл, Ж.Цолмон нарыг ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзжээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад нэр дэвшсэн Ц.Анандбазар нь “Содмонгол” группээ ХОМ-тээ мэдүүлээгүйн дээр түүний төрсөн дүү нь газар тариалан, хүнс, мод модон бүтээгдэхүүний 2-3 компанитай юм байна.

Харин Барилга, хот байгуулалтын сайдад нэр дэвшигч Г.Өнөрболорын өөрөө болон гэр бүлийнхэн нь барилга, үл хөдлөх хөрөнгө зуучлалын чиглэлийн олон компани үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар нь ажилладаг учир мөн л ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзжээ.

Эрчим хүчний сайдад нэр дэвшсэн Ц.Цэнгэлийн эхнэр Дарханы шугам сүлжээний компанийн гүйцэтгэх захирлын албыг хашдагаж. Тиймээс АТГ-аас ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй хэмээн ЗГХЭГ-т илгээсэн албан бичигтээ дурджээ. Тэгвэл Эрүүл мэндийн сайдад яригдаж байсанЖ.Цолмон эм, эмнэлгийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компаниа өнгөрсөн тавдугаар сард охин Маралгуадаа шилжүүлсэн ч өөрөө сайд болсон тохиолдолд ашиг сонирхлын зөрчил үүсэж болно гэж үзсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *