Categories
мэдээ нийгэм

Сагсан бөмбөгийн “U16” ангиллын улсын аварга болж байна DNN.mn

Сагсан бөмбөгийн 5х5-ын өсвөр үеийн 2022 оны “U16” ангиллын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Энэ удаагийн улсын аваргын “А” хэсэг Орхон Skyball, Сүхбаатар “One dream”, Өмнөговь, Орхон Хасу баг. “B” хэсэгт Дорноговь, Багануур “Ballers-1”, Дархан, XIV сургууль, “Дархан-4” баг оржээ. Тэмцээний “С” хэсэгт “Modun U16”, Чингэлтэй дүүрэг, 117 дугаар сургууль, 52 дугаар сургууль. “D” хэсэгт ШМХФС, “SONICX”, “Өнөр”, Булган, Говьсүмбэрийн баг оржээ.

Харин тэмцээний “Е” хэсэгт Сэлэнгэ таванхан, Хүмүн, Сэлэнгэ, Ерөө, “Modun U14” баг. “G” хэсэгт Логарифм сургууль, Баянгол дүүрэг, VI сургууль, “BALLERS-2”, Замын-Үүдийн баг. “Н” хэсэгт 60 дугаар сургууль, 146 дугаар сургууль, “Modun U15”, “DEVILS-33”, “Дорноговь СТОРМ” баг сугалаа татжээ. Хөвгүүдийн тэмцээн Чингэлтэй дүүргийн спорт хороонд, охидын тэмцээн “Модун” спорт зааланд болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *