Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Зоригийн хэргийн шүүх хурал үргэлжилж байна

Дэд бүтцийн сайд асан С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн шүүх хурал хоёр дахь өдрөө хаалттай үргэлжилж байна. Өчигдрийн хуралдаан шүүгчдэгчэд холбогдох хэргийн ялын дүгнэлтийг танилцуулж, тэднээс мэдүүлэг авснаар өндөрлөсөн. Харин өнөөдөр асуулт, хариултаар үргэлжилж буй. Шүүх хуралдаан 15.00 цагт түр завсарлаад 15.30 цагт үргэлжилсэн байна.

Тэгвэл яг одоо гэрчүүд шүүх хуралдааны танхимд дуудагдан орж, мэдүүлэг өгч байгаа аж. Гэрчээр Д, Ч нарын хоёр иргэн оролцож буй. Тэдний нэг Д нь шүүгдэгчийн талыг төлөөлж оролцож байгаа бөгөөд Ц.Содномдаржааг цэрэгт татагдах үед ангийн даргаар нь ажиллаж байсан гэнэ.

Харин Ч нь С.Зориг агсны бие төлөөлөгчөөр ажилладаг байсныг эх сурвалж мэдээллээ. Тэгэхээр тэрээр Ерөнхий сайдад нэр нь яригдаж байсан С.Зориг агсны тухай бүгдийг шүүхийн өмнө мэдүүлэх бололтой.

Чухам юу мэдээлж, юу ярьсан тухай түүний мэдүүлэг мэдээж Төрийн нууцад хамаарах нь дамжиггүй. Ийн төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийн шүүх “маш нууц” гэгдэж хурал хаалттай явагдаж байна. Энэ тухай талийгаачийн төрсөн дүү УИХ-ын гишүүн асан С.Оюун “Одоогоор би байр сууриа илэрхийлэх боломжгүй. Хэргийг нээлттэй болгох ёстой. Мөн шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт, шаардлага хүргүүлсэн ч хүлээж авахгүй байгаа” хэмээн ярьжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *