Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шүүхэд шилжүүлжээ. Тус хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Энэхүү хэргийн талаар Улсын Ерөнхий прокурорын туслах, Дотоод Аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат “С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт Б.Булганаас гадна нэг бус хүнийг сэжигтнээр татаж, саатуулан байцааж байгаа. Одоогоор хэргийг нууцын зэрэглэлтэй шалгаж байна” гэсэн мэдээллийг өгсөн.
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэг 18 жилийн өмнө үйлдэгдэж, хэргийг одоо хүртэл хууль хяналтын байгууллага шалгасаар байна. Уг хэрэгт С.Зориг агсны эхнэр Б.Булганыг цагдан хорьж байсан ч батлан даалтад гаргасан. Харин хэргийг прокурорын байгууллагад хянаж байгаа талаар УЕПГ-аас мэдээлж байсан юм. Ийнхүү хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаад шүүхэд шилжээд байна.