Categories
мэдээ нийгэм

С.Түмэнгэрэл захирал ажилчдадаа байр бэлэглэжээ

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн захирал С.Түмэнгэрэл ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийджээ. Тэрбээр компанийхаа 14 залуу гэр бүлд орон сууц бэлэглэж, түлхүүрийг нь гардуулан өгсөн байна.

“Өгөөж чихэр боов” ХХК компани нь 81 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа Монгол Улсын хүнсний ууган үйлдвэр юм. Тус компани нарийн боов, жигнэмэг, талх, чихэр зэрэг нийт 130 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нийслэл Улаанбаатар хотын нарийн боовны зах зээлийн 70 орчим хувийг ханган ажилладаг аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *