Categories
мэдээ спорт

С.Цэрэнчимэд хүрэл медалийн төлөө барилдана

“Бухарест-2018” чөлөөт бөхийн 23 хүртэлх насанд хүрэгчдийн ДАШТ-ий хоёр дахь өдөр буюу өчигдөр/11.15/ эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан боллоо. 57 кг-ын жинд ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин С.Цэрэнчимэд хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарав. Тэрбээр эзэн орны Дениса Юлиана Фодор, Украины Алина Акобианыг тус бүр цэвэр ялсан ч хагас шигшээд Канадын Алехандра Ребекка Тоунд оноогоор цэвэр (3:15) ялагдсанаар өнөөдөр хүрэл медалийн төлөө барилдахаар болсон юм. Түүнчлэн өнөөдөр 53 кг-д Б.Болортуяа, 62 кг-д Э.Гантуяа, 65 кг-д Х.Болортуяа, 72 кг-д П.Номин-Эрдэнэ нар бүгд дагаж барилдахаар болов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *