Чөлөөт
бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 60кг-д С.Цэрэнчимэд финалд шалгаран, аваргын
төлөө сая барилдлаа.
Аваргын төлөө Украины бөх Оксанатай Херхелтэй барилдаж, 10:7-гоор ялагдан
мөнгөн медалийн болзол хангав.
Өмнө нь 2012 оны залуучуудын ДАШТ-д хүрэл медалийн төлөө Оксана Херхелтэй
барилдаж оноогоор ялагдаж байсан удаатай.
Ийнхүү Сүхээгийн Цэрэнчимэд 2013 оны залуучуудын дэлхийн аварга, 2014 оны
дэлхийн аваргын алтан медаль, 2015 оны дэлхийн аваргын мөнгөн медальтан болж
байна.