Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар зарим томилгоог хийж, Гааль Татварын Ерөнхий газрын даргыг түр орлон гүйцэтгэгч С.Пүрэвийг жинхэлж албан ёсоор Гааль, татварын ерөнхий газрын дарга болгожээ.
Өнгөрөгч оны 12 дугаар сард УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрыг нэгтгэх шийдвэр гаргасан юм.
С.Пүрэв өмнө нь Сангийн дэд сайдаар ажиллаж байсан билээ.